Monday, December 27, 2010

ЗУРАГ



Богд хааны ордон музей

Үйл ажиллагаа: 

Музей
Хаяг: 
ХУД, Чингисийн өргөн чөлөө
Утас: 
342195, 343071
Факс: 
343071

Богд хааны ногоон ордон

Монголын төр, шашныг хослон баригч VIII Богд Жавзандамбын (1869-1924) Дэчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 онд дуусгажээ. Энэ хугацаанд туc ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Лаврин сүмүүдийг барьсан байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгосон байна.

Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдаржээ. Одоо уг байшинд Богд хаан, хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, хааны титэм малгай, хатны гоёлын хэрэглэл, хаан, хатны сэнти, ор, гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл, барын арьсан гэр зэргийг дэлгэн үзүүлж байна.


Богд хааны ногоон ордон

Богд хааны ногоон ордны барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны гол хаалга, сүм дугануудын гадна, дотор талд буддын шашны зан үйл, үлгэр, домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз, сийлбэр, барималаар баяжуулан уран сэтгэмжтэйгээр урласан байдаг.

цагийн хувиар

Зун:өдөр бүр 9.30-17.30
Өвөл:Лхагва Пүрэв гаригаас бусад өдөр ажиллана

Билетийн үнэ

Том хүн 2500 хүүхэд 300

байршил

Хан уул дүүрэг, 120 мянгатын замын урд талд